Хэний тооцоо буруу, том алдаа болох вэ? ОПЕК уу? АНУ ба занарын үйлдвэрлэгчид?
Энэ оны 12 сарын 03-нд ОПЕК-ийн гишүүн орнууд ээлжит хуралдаантай. Шинэ оны өмнө, зул сараар барууны орнууд ОПЕК-аас ямар бэлэг хүлээж авахаа амьсгаа дарж хүлээж байна. Гол асуудал юу вэ? ОПЕК-ийн шийдвэр газрын тосны үнийг нэмэгдүүлж зах зээл дээрээс ашиг олох, олборлолтын хэмжээг бууруулах уу?Хэрэв ингэвэл занарын хувьсгалийн шинэ үе эхлэх үү? Аль эсвэл олборлолтыг тогтвортой байлгах уу? Эсвэл бүүр сүүлийн дайралтаа хийж занарт үхлийн цохилт хийж үнээ бүүр буулгах уу?
Газрын тосны үнэ баррель нь 40$-оос доош бууж байж дахиж занарт ганц ч центийн хөрөнгө оруулалт оруулахгүй болно.
ОПЕК Занартай зарласан дайнаа үргэлжлүүлэх үү?
Thursday, November 19, 2015
Sunday, November 15, 2015
Зах зээлийн хямд үнэ, бага эрэлт нь Газрын тосны зах зээлийг дахин тэнцвэржүүлж эхэллээ.
Хэрэв Ницще байгаад Америкийн занарын хувьсгалыг харсан бол "Хэрэв та хүчтэй бол хэнч алж чадахгүй" гэж хэлэ байсан.
Өнгөрсөн оны 11-р сард ОПЕК газрын тосны өндөр үнэ түүнчлэн Занарт тусгайлан дайн зарласан. Энэ ОПЕК өөрийн зарим нэг дуулгаваргүй гишүүддээ далдуур өгсөн бас нэг сануулга байлаа.
Гэвч цорын ганц үнэн бол газрын тосны өндөр үнийн дор АНУ-ын занарын хувьсгал амжилттай хэрэгжиж дууссан. Эдгээр занарын маш олон төсөл хөтөлбөрүүд нь Нью Иоркын Хөрөнгийн бирж дээр нэг баррель газрын тосны үнэ 80-100$ байх үед эдийн засагчид хөрөнгө оруулагчдад санал болгосноор хэрэгжиж эхэлсэн. Магадгүй энэ нь Газрын тос экспортлогчдын алтан үе байсан боловч цаагуураа Занарын хөрөнгө оруулалтын алтан үе байлаа.
Занар, агуулагч элс нь үнэндээ технологи нь судлагдаагүй, боловсроогүй байсан боловч хамтдаа хөгжиж чадсан юм.
Америкт занарын хувьсгалын эхэн үед яаг л Аляск, Калифорнд алтны төлөөх тэмцэл шиг занарын талбайн төлөө тэмцэл өрнөж байлаа, энэхүү тэмцэл нь оройтоогүй бөгөөд ихэнх үр ашигтай талбай эзэмшигчид зорьсон зорилгодоо хүрч чадсан юм.
ОПЕК-ийн зарласан үнийн дайн нь газрын тосны үнийг маш богино хугацаанд 90,80, 70$ хүрч буулгасан. Занарын ихэнх төсөл газрын тосны нэг баррелийн үнэ 70$ байхад ашигтай байхаар тооцсон боловч газрын тосны үнэ өндөр байхад оруулсан хөрөнгө оруулалтын дүнд 40-60$ байхад хэвийн үйл ажиллагаа явуулж боломжтой болжээ. Америкт Занарын хувьсгалын эхэн үед өрөмдлөг олборлолтын технологийн зардал, талбайн түрээс өндөр байсан боловч тодорхой хугацааны дараа зах зээлийн бодит үнэд ойртож чаджээ.
АНУ-ын газрын тосны үйлвэрлэлийн өсөлт, импортын бууралт
Цаашид газрын тосны үнэ 60$ хүрвэл Занарын шинэ төсөл хөтөлбөрт гарын үсэг зурах боломжтой гэдгээ хөрөнгө оруулагчид мэдэгдээд байна.
Манай улсад нилээдгүй газар шатдаг занар байгаа хэмээн үздэг бөгөөд 700 гаруй тэрбум тонн нөөцтэй хэмээн яригддаг бөгөөд Өвөрхангай аймагт хайгуул хийж байсан "Жени ойл энд Газ” компанийн ерөнхий геологич Ювал Бартов “Монголын шатдаг занарын чанарын үзүүлэлт үнэхээр гайхалтай. Цэвэршүүлж, боловсруулж, коксжуулах ямар ч шаардлагагүй” хэмээн дуу алдаж байсан хэмээн ярьдаг. Харамсалтай занарын алтан үе дууссан гэж үзэж болно. Дэлхийн судлаач, экспертүүд ч гэсэн газрын тосны үнэ зөв гольдролдоо орлоо хэмээн дуу нэгтэй баталж байна. Цаашид экспортлогчид газрын тосны үнийг 60$-оос давуулахгүй байх талаар бүхий л байдлаар анхаарч ажиллах нь тодорхой. "Жени ойл энд Газ”компанын хувьд ч гэсэн энэ зун МУ-д явуулж буй төсөл хөтөлбөрүүдээ албан ёсоор зогсоож буйгаа мэдэгсэн. Тухайн компаний төслийн хувьд МУ-ын хууль тогтоомжийн тодорхойгүй байдал, орон нутгийн иргэдийн эсэргүүцэл зэргээс болж үйл ажиллагаагаа зогсоосон.
Аливаа төсөл хөтөлбөр, хөрөнгө оруулалтын үр ашигт алтан үе гэж байдаг, цагийг нь олж хурдан шуурхай шийдвэр гаргах чадвартай Засгийн газар, УИХ-тай, тэдгээр нь ямар нэг дарга, лобби хүчний нөлөөгүйгээр цэвэр чадварлаг мэргэжилтнүүдийн үгээр шийдвэр гаргаж маневр хийж чаддаг байхыг Занар, Нүүрс, Зэс гэх мэт алдагдсан алтан боломжуудын жишээ болгож дэлхийн зах зээл шаардаж байна.
Subscribe to:
Posts (Atom)