Monday, October 5, 2015

Азийн шингэрүүлсэн байгалийн хийн зах зээлийн ерөнхий төлөв Австралийн ШБХ нийлүүлэлтийн улмаас үнийн уналт 11-р сард үргэлжилсээр байх төлөвтэй байна.
Уг зах зээл мөн оны эхэнд 10,10$ БДТН (Британийн дулааны тооцох нэгж) байсан бол өнгөрсөн 7 хоногт 6,80$ болсон цаашид 11 сард 6,60$ болох төлөвтэй байна. Австралийн олборлолт, үйлвэрлэл нэмэгдэхтэй зэрэгцэн үнийн уналт цаашид ч үргэлжлэх төлөвтэй.

Хамгийн том зах зээл, шилдэг импортлогчид бүхий Азийн зах зээлийн удаашрал нь шинээр хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрүүдэд эцсийн цэг тавьж болшгүй талаар брокерүүд санаа зовж байна. Түүнчлэн энэ нь эрт оройгү тохиолдох зүйл байсан бөгөөд ШБХ шинэ зах зээлийг бий болгосноор давж гарч болно. Энэхүү хүйтрэлийг давахад Энэтхэг, Өмнөд Америк, Ойрхи Дорнодын зах зээл илүү ирээдүйтэй. Ойрын хугацаанд нийлүүлэгчид Энэтхэг улстай урт хугацааны гэрээ байгуулж чадвал тасралтгүй унаж буй ШБХ  зах зээлд бяцхан боломж бий болго гэж үзэж байна.
Мөн Египт улс импортын 2 дахь терминалаа энэ сард ашиглалтанд оруулахаа мэдэгдээд байна.
Source: Reuters (Additional reporting by Oleg Vukmanovic in Milan; editing by David Clarke)

No comments:

Post a Comment