Thursday, September 24, 2015



SPAR platforms – Спар тавцан

Спар тавцанг далай тэнгисийн маш гүнээс олборлолт хийх зориулалтаар гуалин модоор хийдэг усны хөвүүр тэмдэгээс санаа авч хийжээ. Уламжлалт болон уламжлалт бус платформуудыг илүү сайжруулан салхи, давалгаа, далайн түрлэг, урсгал зэрэгт хамгийн бага үйлчлэлтэй маш их боломж олгодог. 300 - 3000 метрт өрөмдөж олборлолтын үйл ажиллагаа явуулах боломжтой энэхүү загварыг АНУ-ын Мексикийн буланд түгээмэл хэрэглэдэг, Малайз, Норвегид хэрэглэж байна.

Спар байгууламж нь маш өргөн диаметр бүхий босоо циллиндр тавцан юм. Далай тэнгисийн усны нягтаас илүү хүнд материалаар дүүрэгсэн циллиндр нь мушгиа замаар хүрээлэгдсэн байдаг нь тэнцвэр олгох зориулалттай. 


Спар нь 3 төрөл байдаг.
Classic spar- Сонгодог спар:
Асар том циллиндр их бие бүхий тавцан.
Truss spar – Тулгуурт спар:
Хатуу циллиндр биеийн доод хэсэгт залгуулан тулгуур бүтэц холбож өгсөн байдаг. Тулгуур нь 4 ширхэг тэгш өнцөгт хөлтэй хоорондоо Х-хөндлөн тулгууруудтай, жижиг балластик суурь маягийн циллиндртэй доод хэсгээрээ холбогдон бөгжлөгдсөн байна.


Cell spar – Гар спар :

Урт богино сөөлжсөн жижиг диаметр бүхий циллиндрүүдээр хүрээлэгдэн том төв циллиндрийг үүсгэсэн бүтэцтэй байдаг. Сөөлжсөн урт жижиг циллиндрүүдийн ёроол хэсэгт тулгуурт бүтэцтэй адил бөгжөлсөн ёроолтой байна. Тухайн “Red Hawk” загвар нь дэлхийд цорын ганц бөгөөд 2014 онд АНУ-ын байгаль орчны хөтөлбөрийн хүрээнд үйл ажиллагаагаа зогсоосон.

Monday, September 21, 2015



Tension Leg Platform (TLP) – Хүндрүүлэгч хөлтэй тавцан.

       Тэнгисийн ёроолд бэхэлсэн зориулалтын хүндрүүлэгч гадаснуудтай уян холбоосоор холбогддог. Энэхүү хүндрүүлэгчтэй уян холбоос нь 2000м хүртэлх усны гүнд өрөмдлөг олборлолт явуулах боломжийг олгодог. Маш өндөр сунах чадвар бүхий ган холбооснууд байх ба байгууламжийг хөвөх, босоо чиглэлд тэнхлэгт сул чөлөөтэй хөдлөх боломжийг олгож байдаг.
        Томоохон тавцанд ердийн өрмийн бүхий л тоног төхөөрөмж, өрмийн цамхаг суурьлуулж болдог.

      Анх 1980 онд Хойд тэнгисийн Конокогийн Хаттон талбайд байгуулсан. 16 хөл, 3500м2 талбайтай, 46500-55000 тонн даацтай аврага байгууламж нь чөлөөтэй хөвөх үедээ 61580 тонныг даах боломжтой. Уг байгууламжид 100 гаруй хүн ажиллаж амьдархаар төлөвлөсөн байдаг.

Sunday, September 20, 2015

 FPSO (Floating Production, Storage and Offloading)
Далай тэнгисийн гүнээс газрын тос, байгалийн хийн олборлох ба нүүрстөрөгч боловсруулах, хадгалах зориулалттай хөвөгч усан онгоц.
Өөрөө олборлох болон ойролцоох олборлох цамхаг, байгууламжаас нүүрсустөрөгчийг хүлээн авах тэдгээрийг боловсруулж ялгах, өөр хадгалах савруу тээвэрлэж хүргэх, шугам хоолойгоор юүлэх зэрэг үйл ажиллагааг явуулна.  
өр

 Нэг байгууламж буюу хөлөг онгоц дээр бүгд оршдог, өрмийн цамхаг, насос, генератор, хадгалах савнууд, хий ус ангижруулагч сепираторууд, ажилчдын байр, нисдэг тэрэг буух талбай, хадгалах савыг дүүргэх суллах насос станц гэх мэт. Тусдаа ямар нэг дэд бүтэц хэрэггүй хадгалах сав, дамжуулах хооолой гэх мэт. Ихэвчлэн газрын тос, хий тээвэрлэгч хөлөг онгоц, ачааны онгоцны их бие ашиглан хийсэн байдаг. Түүхий тосыг байгууламжийн олборлолтын хүчин чадал, хадгалах багтаамж зэргээс хамаарч 1-7 хоногийн хооронд тодорхой хугацааны давтамжтайгаар агуулах хөлөгт юүлнэ. FPSO нь одоогийн байдлаар өдөрт 100-200 мянган баррель газрын тосыг олборлож байна.
Түүнчлэн:


FSO (Floating storage and offloading vessel) – хөвөгч агуулах ба тээвэрлэх хөлөг онгоц.
FDPSO (Floating, Drilling and Production, Storage and Offloading) - Өрөмдлөг ба олборлолт, Хадгалах ба тээвэрлэх хөлөг онгоц.
FLNG (Floating liquefied Natural gas) – Шингэрүүлсэн байгалийн хийн хөлөг онгоц.
FSRU (Floating Storage Regasification Unit) – Хадгалах ба хий ялгаж боловсруулах хөлөг онгоц тус тус байна.


 


Хамгийн гүнээс олборлолт хийдэг FPSO нь “BW Pioner” хөлөг. Уг хөлөгийг“BW Offshore”, “Petrobras Americas” INC хамтран эзэмшдэг. Энэхүү хөлөг Мексикийн эргийн 249-р талбайгаас 2600 метрийн гүнээс олборлолт явуулж байна.
 
Хамгийн том багтаамжтай FPSO нь “Kizomba A” хөлөг, агуулахын багтаамж 350 000м3. (МУ-ын нийт газрын тосны бүтээгдэхүүний агуулахын багтаамж ойролцоогоор 300 000м3 байх). Энэхүү агуу хөлгийг 800 сая доллараар БНСУ-ын Хьюндайн хүнд үйлдвэрт ExxonMobil-ын захиалгаар хийжээ. 285 м урт, 63 м өргөн, 32 м өндөр, 81000 тонн жинтэй энэхүү аврага хөлөг Төв Африкийн Ангол улсын эргээс 320 кт-т Атлантын далайд ажиллаж байна.