Tension
Leg Platform (TLP) – Хүндрүүлэгч хөлтэй тавцан.
Тэнгисийн ёроолд бэхэлсэн зориулалтын хүндрүүлэгч
гадаснуудтай уян холбоосоор холбогддог. Энэхүү хүндрүүлэгчтэй уян холбоос нь
2000м хүртэлх усны гүнд өрөмдлөг олборлолт явуулах боломжийг олгодог. Маш өндөр
сунах чадвар бүхий ган холбооснууд байх ба байгууламжийг хөвөх, босоо чиглэлд
тэнхлэгт сул чөлөөтэй хөдлөх боломжийг олгож байдаг.
Томоохон тавцанд ердийн өрмийн бүхий л тоног
төхөөрөмж, өрмийн цамхаг суурьлуулж болдог.
Анх 1980 онд Хойд тэнгисийн Конокогийн Хаттон
талбайд байгуулсан. 16 хөл, 3500м2 талбайтай,
46500-55000 тонн даацтай аврага байгууламж нь чөлөөтэй хөвөх үедээ 61580 тонныг
даах боломжтой. Уг байгууламжид 100 гаруй хүн ажиллаж амьдархаар төлөвлөсөн байдаг.
No comments:
Post a Comment