Дэлхийн түлш эрчим хүчний сонголт.
Өнгөрсөн долоо хоногт Италийн газрын тос, хийн
хайгуулын компани Eni SpA Египтийн эрэг
дагуу шингэрүүлсэн байгалийн хийн асар том орд олсоноо мэдэгдэж улмаар
олборлолт, боловсруулалтын үйл ажиллагааг эргэлзэх зүйлгүй хурдан эхлүүлэх
болно гэдгээ мэдэгдэж шуугиан тариад байна.
Египетийн эргээс 120 орчим
миль зайнд Газар дундын тэнгист орших хайгуулийн Shorouk блок маш их байгалийн
хийн нөөцтэй буюу боломжит нөөц 30 их наяд
куб.фут буюу 849 тэрбум куб.метр,
газрын тосны хэмжих нэгжээр 5.5 тэрбум баррель хийг агуулж байгаа гэсэн тооцоо
гарч байна.
Компаний мэдэгдсэнээр "supergiant"
буюу маш их нөөцтэй хийн орд газар бөгөөд дэлхийн хамгийн том байгалийн хийн ордуудтай
энэ зэрэгцэнэ, энэ оны төгсгөл гэхэд хөрөнгө оруулалтын асуудлыг шийдвэрлэж дуусгана,
2016-2017 онуудад олборлолтын өрөмдлөгийг хийнэ, 2017-2018 оноос үйлдэвэрлэлийн
урсгалыг эхлүүлнэ хэмээн ажлын төлөвлөгөөг албан ёсоор танилцуулав.
Мөн тус компанийн
Гүйцэтгэх захирал Claudio Descalzi Египтийн ерөнхийлөгч Abel Fattah Al-Sisi-тэй
хайгуулын өрөмдлөгийн үйл ажиллагааны үр дүнгийн талаар өнгөрсөн долоо хоногт
ярилцав. Уулзалтын дараа ноён Descalzi “Энэ нь бидний хувьд бас Египет хувьд
сэтгэл догдлуулсан мөч юм" хэмээн мэдэгдэв.
Ноён Descalzi ярилцлагадаа
“100 км.кв талбайг хамардаг, дунджаар 1450 метр усны гүнд блок нь
байрладаг. цаашид нэмэлт хайгуул хийх
болно” , ”нэмж 40 триллион куб.метр байгалийн хий, газрын тосны нөөц илрүүлэх
магадлалтай. ENI компани хайгуулийн блокийг
100% эзэмшдэг, энэ нь цаашид хайгуулын шинэ боломжтой гэсэн үг юм. Египт
ирээдүйн 10 жилээ энэхүү нээлтэнд найдаж болно, бид хангалттай эдийн засгийн
боломж нөөцийг олсон” гэж Financial Times-д хэлсэн байна.
Египтийн хувьд өнгөт
хувьсгалын үр дүнд Хосни Мубарак удирдагчаа зайлуулсанаас хойш газрын тосны
хайгуул, үйлдвэрлэлийн салбар дахь хөрөнгө оруулалт үндсэндээ зогсоод байсан.
Эрчим хүчний хэрэглээ сүүлийн жилүүдэд тогтмол 7%-ийн өсөлттэй байгаа бөгөөд 87
сая хүн амын газрын тос, хийн хэрэгцээгээ хангахын тулд арабын улс орнуудаас
худалдан авдаг.
Хувьсгалын өмнө Idku and
Damiettа хотуудад Иордан, Израйл улсуудруу байгалийн хий шугам хоолойгоор
нйилүүлэх үйлвэрүүдийг байгуулсан. Египт нь Алжирийн дараа орох африк дахь
хамгийн том байгалийн хийн үйлдвэрлэгч орон юм.
Байгалын хийн хэрэгцээ нэмэгдэж үйлдвэрлэл буурч байсан
тул Египт улс эрчим хүчний хэрэглээгээ найдвартай эх үүсвэрээс хангахын тулд 2010
онд нээгдсэн Израйлийн аврага орд болох Лавиафат, Кипр улсаас шугам хоолой
татаж байлаа. Ливиафан ордыг эзэмшигчид Иордан улсыг хийгээр хангах зорилт тавиад
байгаа бөгөөд энэ нь Египт улсаар дайрах ба египтийн одоогийн хоолойг
ашиглахаар төлөвлөж байсан. Египтийн засгийн газар энэхүү нээлт нь эдгээр шугам
хоолойн гэрээ хэлэлцээрт өөрчлөлт орохгүй гэж мэдэгдэж байна. Гэвч Зохр ордын нээлт
эдгээр төслүүдэд цохилт болох бөгөөд газрын дундад тингэсийн эрчим хүчний
балансад шинэ нөхцөл байдал үүсэх нь тодорхой боллоо.
Ливиафан талбай нь 20 три.куб.фут нөөцтэй, аврага орд
газар боловч БЖ груп гэрээ хэлэлцээрээ дахин харах шаардлагатай болж байгаа нь
тодорхой. Өөрийн асар том нөөцтэй болсон Египт улс Иордан улсад байгалийн
хийгээ худалдаалах боломжтой энэхүү гэрээ хэлэцээрийн үнэ, бусад нөхцөлүүдэд
нөлөөлөх болно.
Zohr нээлт Ливиафан ордыг нээж илрүүлсэнээс хойш 2010
оноос одоог хүртэл Израйлийн Засгийн газар орд газрын эзэмшигчидтэй хийж байсан
бүтэлгүй гэрээ хэлэлцээрүүдийг эргэн харах, хэрэглэгчдэд хямд үнээр нийлүүлэх
боломжийг олгосон гэрээний нөхцөлүүд тусгах тал дээр илүү ажиллах боломжтой
боллоо.
Ийнхүү уг Зохр орд бүс
нутгийг эдийн засаг, улс төрд шууд нөлөөгөө тусгаж эхэллээ.
Урьд өмнө гарч байсан
судалгаануудыг харахад 2006 онд “Petroleum
& Gas” сэтгүүлд байгалийн хийн хэрэглээ нь АНУ-ын хэрэглээнээс шууд хамааралтай
ба хангамжийн нь эх үүсвэрд анхаарлаа хандуулсан байдаг. Гэтэл 2011 оны 11
сард Нейл Бевейрэжээс гаргасан тайлан нь
өнөөдрийн байдалд хамгийн зохистой тайлан болж байна. Энэхүү тайланд 1999 оны
зуны сүүлээс 2011 он хүртэлх байгалийн хийн үнийн тайланг Хэнри Хабийн үнэтэй
харьцуулсан байдаг.
Японы байгалийн хийн
импортын үнийн өсөлтөөс шууд харж болно. 1999 онд 3 (USD/MMBtu) ам.дол
Их Британы дулааны нэгж байгалийн хийг худалдаж авч байсан бол 2000 онд онд
огцом өсөж 4 ам.доллар, 2005 онд 4-6 ам.доллар, 2008 онд 6-8 ам.доллар болж
түүхий газрын тосны үнэтэй зэрэгцэн үнийн хөөрөгдөл болж байсан.
. 2011 оны зуны сүүлээр 17,5 ам.доллар болж хамгийн дээд цэгтээ хүрч
байсан байгалийн хийн үнэ газрын тосны үнийн уналттай зэрэгцэн 8 ам.доллар болж
буурсан байна. Одоо 8,5 ам.долларийн үнэтэй байна.
Энэхүү графикаас харахад
эдийн засгийн хямралын дараагаас японы байгалийн хийн импортын үнэ өсөж шинэ
амжилтуудыг тогтоож байхад АНУ-ын байгалийн хийн үнэ занарын хийн хувьсгал
амжилттай болж унаж байсан. Үүссэн нөхцөл байдлаас хамааран “Дэлхийн байгалийн
хийн үнийн дивергенц нь өмнө нь байгаагүй өндөр түвшинрүү тэмүүлэж АНУ-ын зах
зээлээс хамааралгүй болж байна.” Хенри
Хаб 4 ам.доллараар сая стандарт куб.футийг худалдан авч байхад энэ нь японд 16
ам.доллар байгаа бөгөөд 12 ам.долларын зөрүүтэй байна. Үүнийг газрын тосны
хэмжих нэгжрүү шилжүүлбэл нэг баррелийг 7 долларын үнийн зөрүүтэй худалдан авч
байна гэсэн үг. АНУ-ын Хенри төв япон буюу зүүн ази дахь энэ үнийн зөрүүтэй
байдал удаан үргэлжлэхгүй, тогтворгүй гэж үзэж байгаа хэдий ч одоог хүртэл
хэвээр байна.
2014 оны сүүлээр ОПЕК дэлхийн газрын тосны үнийн уналт,
олборлолтын илүүдэл зэргийг үл харгалзан цаашид олборлолтоо бууруулахгүй гэсэн
шийдвэр гаргасан.
Ийнхүү газрын тосны үнийн уналт нь хийн үнэнд ч бас
нөлөөлж байна. Дараагийн хүснэгтэээр бид 2014 оны 3 сараас 2015 оны 7 сар
хүртэл Японы МЕТИ-гийн тайланд
тусгагдсан импортын үнийг харуулж байна. Графикаас шууд газрын тосны үнийн
уналт хийн үнэнд хэрхэн нөлөөлсөнийг шууд харж болохоор бөгөөд тэг түвшинд
байгаа нь МЕТИ импортийн үнээ зарлаагүй сар болно.
Японы үнийн уналт нь зүүн хойд ази, солонгосийн зах
зээлийн үнийн уналтыг шууд харуулж байдаг.
Дэлхийн байгалын хийн үнэ бүс нутгаар. 2015 оны 6 сарын
байдлаар
Ази ба Австрали нь байгалийн хийн ирээдүйн шинэ
экспортлоч болно
Энэхүү зурагт үзүүлсэнээр Австрали нь байгалийн хий,
нүүрсний хий зэрэг эрчим хүчний урсгалын гол нийлүүлэгч ирээдүйд болох бөгөөд
дэлхийн байгалийн хамгийн том нийлүүлэгч Катар улсыг гүйцэж түрүүлэх болно. Гол
худалдан авагчаар нь азийн зах зээлийг онилж буй бөгөөд гэвч хүссэн хэмжээний
борлуулт хйиж чадахгүй байх магадлалтай. Үүнд Японы засгийн газар цөмийн
реактаруудаа буцаан ажлуулах болсон нь шууд нөлөөлж байна. НЕ-ийн гаргасан
тайланд Өмнөд солонгос, Японы хийн хэрэглээний тогтвортой өсөлт маш удаан
байхаар байна. Илүү эрс өсөлт нь Хятад зэрэг Азийн бусад орноос ирэх төлөвтэй
байна.
Хятад, ОХУ-ын төлөвлөсний дагуу Хятад улс Сибирийн
байгалийн хийг 2018 оноос ашиглаж эхлэх нь ч энэтэй холбоотой.
ЕҮ-ийн судлаачдийн үзэж байгаагаар 2015 онд хэрэгжиж буй
байгалийн хангамжийн төслүүд нь 2025 оны хэрэглээн дээр тулгуурласан боловч
бодит байдал дээр 2025 оны хэрэглээнээс давсан байх талтай гэж үзэж байна.
Ийнхүү судлаачдын үзэж буйгаар 2011 оныг нээж илрүүлсэн
байгалийн хийн ордууд ба тогтоогдсон нөөц нь бүх дэлхийн байгалийн хийн
хэрэглээг 2025 он хүртэл бүрэн хангах боломжтой гэсэн тооцоо байсан. Гэтэл
сүүлийн үед нээгдээд буй байгалийн хийн асар том ордууд энэхүү хангамжийн урьдчилсан
судалгааны дүнд нөлөөлөх нь тодорхой бөгөөд илүүдэл инергийн сүлжээг бий болгож
байгалийн хийн үнийг санаанд оромгүй уналтанд оруулах болно.
ОХУ-ын стратегийн бүтээгдэхүүн байгалийн хий Зүүн европ,
төв европийн зах зээлд давамгайлах байр сууриа алдах нь нэгэнт тодорхой болоод
байгаа бөгөөд удахгүй болох ХБНГУ, ОХУ-уудын уулзалт энэ талаар харилцан буулт
хийсэн шинэ гэрээ үзэглэх болвуу гэж таамаглаж байна.
Австралийн эрэг орчмоос олдож буй асар их хийн ордууд нь
нүүрсний зах зээлд шууд нөлөөлөлөх нь тодорхой бөгөөд цаашид нүүрс инергийн
салбарт байр сууриа алдах нь нэгэнт тодорхой боллоо.
Монгол улсын хувьд хийн дамжуулах хоолой нутгаараа
дайруулах гэгээн хүсэлтэй боловч хэрэглэглээ, хангамжийн систем бүрдээгүй, хүн
амын төвлөрөл бага, эдийн засгийн үр ашиг байхгүй тул хоёр хөрштэйгээ арай өөр
зүйлээр жишээ нь эртхэн наймаалцах нь ашигтай байх
нөхцөл бүрдээд байна.
No comments:
Post a Comment